НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

2017.10.17        EN 

Идэвхитэй хуудас: Нүүр хуудас




Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
2010 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ Хэвлэ Имэйл
Бичсэн: Administrator   
Tuesday, 02 November 2010
Баруун зүгийн нутаг. The western region. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 17-22, бусад нутгаар 10-15 градус хүйтэн буюу Увсын зүүн хойд, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, уулархаг нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст нилээд хүйтэрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховд, Говь-Алтай, Баянхонгорын уулархаг нутгаар олон жилийн дунджаас бага, Баян-Өлгий,  Баянхонгорын хойд, Увсын баруун хойд, Завханы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар хоногийн эхээр ихэнх нутгаар, харин дунд үеэр нь нутгийн зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хагаст, гуравдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед  24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн нутаг, The central region. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 15-20, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байх бөгөөд Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр сулавтар байх бөгөөд Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутаг, Булганы өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсын хөндийгөөр шөнөдөө 19-24, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст нилээд хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор болон уулархаг нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Энэ сард Хөвсгөл, Архангайн баруун өмнөд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, харин Хөвсгөлийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй .

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи энэ үеүдэд нутгийн зарим газраар 12-14 м/с, ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Зүүн зүгийн нутаг.The eastern region. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 10-15 градус хүйтэн байх буюу Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар нилээд хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсын хөндийгөөр шөнөдөө 18-23, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн баруун, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, зөвхөн Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Говийн нутаг. The gobian region. Агаарын температурын сарын дундаж нь 7-12 градус хүйтэн байх бөгөөд бүх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст бүх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Харин  гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 4-9 градус хүрч хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

 

 
Шинэчилсэн: ( Tuesday, 02 November 2010 )
 
< Өмнөх   Дараах >
Санал асуулга
Сайтын тухайд таны бодол ....
 
Онлайнд
Гишүүд: 254
Мэдээ: 325
Вэб холбоосууд: 10
Зочлогчид: 790471
...